Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шунхлай багийн “Улаан давааны-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 70 км, сумын төвөөс урд зүгт 10 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.18-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 10 км замыг туулан 20:00 цагт очиход Хужирт сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ж-гийн “Исузу бигхорн” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Талын хайрхан багийн “Бөхөг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т суудлын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 01.19-ний өдрийн 02:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 02:32 цагт очиход тус аймгийн Сэргэлэн сумын Талын хайрхан багийн Нарны дэлгэц гэдэг газраас Зуунмод сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б /39 настай, эрэгтэй/-ын “Тоёото Акуа” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/, иргэн М /29 настай, эмэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашинууд тус тус цасанд суусан байсныг 44 минут ажиллаж татан гаргасан.
АДМИН







Нийгэм




