Dark Light
Нийгэм | 2023-01-19

“Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” хэлэлцүүлэг болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал өнөөгийн байдал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна. 

Уг хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбоо, Монголын арилжааны телевизүүдийн “Дуун” холбоо, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбоо, Монголын олон суваг дамжуулагчдын холбоо, Монголын ФМ радиогийн нэгдсэн холбооны төлөөлөл болон тус холбоодын гишүүн байгууллагуудын төлөөллүүд оролцож өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, өргөн нэвтрүүлгийн телевизийн чиг үүрэг, бизнес хууль эрх зүйн орчин, арилжааны телевизүүдэд тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр санал солилцож, үзэл бодол, байр сууриа илэрхийллээ. 

ЦХХХЯ-ны дэргэд Цахим хөгжил харилцаа холбооны сайдын тушаалаар “Өргөн нэвтрүүлгийн хууль”-д оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгийг Дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10