Dark Light
Нийгэм | 2023-01-19

АНУ-д хар тамхи, мөнгө угаах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн баталгааг хангах, суралцах нөхцөл боломжийг хангах үүднээс Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад суралцуулах сонгон шалгаруулалтад нийт 183 алба хаагч хамрагдаж, сонгон шалгаруулалтад 107 алба хаагч тэнцсэн юм.

Дээрх сонгон шалгаруулалтад тэнцсэн алба хаагчдад Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.01.19/ “Батламж” гардуулах ажиллагаа зохион байгуулагдлаа. 

Х.Нямбаатар: Эхний ээлжид 100 гаруй алба хаагч “Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” хамрагдахаар ирэх сард явах гэж байна. Дараагийн ээлжид АНУ-д хар тамхи, мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорьж байна" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19