Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнгөрөгч 2022 онд нийт 2,000 хүүхэд шинээр мэндэлжээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус тасгийн байр нь 2019 оны тавдугаар сард ашиглалтад орсон. Ингэснээр эх, нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, эхчүүд үйлчлүүлэгчид ая тухтай орчинд үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн юм.
Нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг нь анх 1972 онд байгуулагдаж байсан бөгөөд жилд дунджаар 2,400 гаруй эхчүүд амарждаг, Дархан-Уул аймаг, Сэлэнгэ, Төв аймгийн эхчүүдэд мөн үйлчилдгээрээ онцлогтой.
АДМИН







Нийгэм







