Dark Light
Нийгэм | 2023-01-19

Захиргааны байгууллагын улс төрийн шинжтэй шийдвэрийг шүүх хянахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Б.Т нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ““Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах  нэхэмжлэлийг гаргасан.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар, Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр нь захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хамаарахгүй байхаар, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд, захиргааны хэргийн шүүх уг нэхэмжлэлийг “шүүхийн харьяаллын маргаан биш” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр заажээ. 

Хэрэгт авагдсан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан тоотуудаас үзэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 124 дүгээр тогтоол нь Улсын Их Хурлаас онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй улс төрийн шинжтэй шийдвэрт хамаарахаар байна.

Энэ үндэслэлээр, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэхүү тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар  мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10