Ардчилсан намын даргыг сонгох санал хураалт дуусаж, тооллого эхэлж байна.
Кёкүшюзан Д.Батбаяр: "Ардчилсан намынхан эв нэгдэлдээ хүрээсэй. Энэ Монгол улсын хойч үе ирээдүйтэй нь холбоотой асуудал. Ардчилсан намын дарга хэн болох нь чухал биш. Санал хураалт хоёр хуваагдчихаад байна уу даа гэж харж байна. Өнөөдөр намын даргаа сонгох нь тодорхой. Ардчиллын буянд паспорт аваад 1990 оны эхээр Япон улс руу явсан анхны хүн нь биш шүү дээ. Миний зүрх сэтгэл амьдрал бүгд ардчилалтай холбоотой. Бидний хойш үеийг тодорхойлох намын даргыг сонгох хүний мөрийн хөтөлбөртэй сайн танилцах ёстой. Хэний ч хамааралгүйгээр өөрийнхөө хүслээр саналаа өгнө. С.Эрдэнэ даргыг муулаад байх шаардлага байхгүй. Энэ хурлын дараа С.Эрдэнэ даргатай зөвшилцөх асуудал гарах болов уу гэж бодож байна. Ардчилсан нам дотроо хоёр хуваагдаж байгаа асуудал нэг талдаа гарч цэгцрээсэй л гэж бодож байна. Монгол улсад дундаж давхарга гэж байхгүй болжээ. Нэг хэсэг нь баян тансаг амьдралтай. Нөгөө хэсэг нь муугаар хэлбэл улны амьдралтай л байна. Би өөрийгөө тийм тасарчихсан амьдралтай гэж бодохгүй байна. Улны амьдралаар л амьдарч байна. Энийг тэнцвэржүүлэх боломжит хүчин гарч ирээсэй гэж хүсэж байна"гэв.
АДМИН







Нийгэм







