Dark Light
Нийгэм | 2023-01-19

Т.Номин-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тайландад болж буй сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь эмэгтэйчүүдийн 1/4 шигшээ тоглолтууд боллоо. Манай улсаас өнөөдөр Бангкокын рингэнд 3 гэзэгтэй боксчин тулалдсанаас 60 кг-д өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Төгсжаргалын Номин-Эрдэнэ шөвгийн наймд Тажикистаны Холова Бибинашастамог 4:1-ээр буулган авч хүрэл медалийн болзол хангав. Түүний хувьд ням гаригт Вьетнамын Нгуен Хуен Трантай хагас шигшээ тоглолтоо хийнэ. 

Харин 50 кг-ын жинд спортын мастер Даваазоригийн Номин-Эрдэнэ Узбекистаны Сабина Бобокуловад, 54 кг-д ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Узбекистаны Нигина Уктамовад 0:5-аар тус тус ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10