Dark Light
Нийгэм | 2023-01-19

40 сургуульд физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар МУБИС-ийн дэргэдэх гарааны компанид физикийн хичээлийн сургалтын 240 нэр төрлийн хэрэглэгдэхүүнийг бүтээсэн. Эдгээр хэрэглэгдэхүүнийг ерөнхий боловсролын 40 сургуульд хүлээлгэн өглөө. Мөн энэ тоног төхөөрөмж дээр ажиллах, ашиглах багш нарыг 2 өдрийн сургалтад хамруулж байгаа юм.    

Сурагчдыг физик, технологийн хичээлд сонирхолтой болгоход энэ хамтын ажиллагааны зорилго оршиж байна. Энэ хэрэглэгдэхүүнийг хичээл сургалтад ашигласнаар ЕБС физикийн хичээл илүү сонирхолтой, өгөөжтэй болно. Мөн импортоор өндөр үнээр авдаг байсан сургалтын багаж, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр дотооддоо үйлдвэрлэх боломжтойг харуулж байгаа юм.  

Хэрэглэгдэхүүн хүлээлгэж өгөх арга хэмжээний дараа Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан МУБИС-ийн Математик байгалийн ухааны тэнхимтэй танилцсан. Дээрх хичээлүүдийг хувийн сургуулиудын жишгээр зохион байгуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, багшийн ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дэмжин ажиллана гэдгээ онцоллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10