Dark Light
Нийгэм | 2023-01-19

Морь, могой жилтэн аливаа үйлийг хийхэд сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023.1.20, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 28

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР

ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨӨР

Аргын тооллын: 2023.1.20, Баасан гараг

Наран ургах шингэх: 08.33-17.33

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10