Юнивишн ХХК 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс гурвалсан үйлчилгээний багцын шинэчилсэн үнэ мөрдөж эхэлсэнтэй холбоотой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас холбогдох зохицуулах байгууллагад үнэ тарифын өөрчлөлтийн талаар хяналт явуулах хүсэлт гаргасны дагуу үнэ тарифын хяналт хийгдэж дуусжээ. Зохицуулах байгууллагын хяналтаар гурвалсан үйлчилгээний багцын үнийн өөрчлөлт нь холбогдох журмын дагуу хийгдсэн нь тогтоогдсон тул шинэчилсэн үнэ нь хүчин төгөлдөр бөгөөд Юнивишн ХХК хууль, дүрэм зөрчөөгүй гэдгийг хэрэглэгч та бүхэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Юнивишн ХХК-ийн зүгээс зохицуулах байгууллагын эцсийн дүгнэлт гарах хүртэл аливаа мэдэгдэл гаргах боломжгүй байсан тул энэ хугацаанд хэрэглэгчдэдээ бухимдал үүсгэсэндээ хүлцэл өчин, үнэ нэмэгдсэн нийт хэрэглэгчдэдээ хүссэн хоёр кино багцаа үнэгүй буюу 100 хувийн хөнгөлөлттэй, идэвхжүүлснээс хойш 30 хоногийн турш үзэх эрхийг бэлэглэж байна. Та 1 дүгээр сарын 1-ээс хойш багцууд идэвхжүүлсэн бол өндөр дүнтэй хоёр кино багцын төлбөрийн хөнгөлөх болно. Харин багц идэвхжүүлээгүй хэрэглэгчид 1 дүгээр сарын 31-ээс өмнө хүссэн хоёр кино багцаа идэвхжүүлэх юм.

АДМИН







Нийгэм







