Dark Light
Нийгэм | 2023-01-20

Дэлхийн хамгийн том бах мэлхийг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Австралийн ширэнгэн ойгоос дэлхийн хамгийн том нишингийн бах мэлхийг ой хамгаалагчид олжээ. 2,7 кг жинтэй уг бах мэлхий энгийн бах мэлхийнээс бараг зургаа дахин том байгаа ажээ. 

Бах мэлхийг хамгийн анх 1935 онд Австрали улсаас олж илрүүлж байсан түүхтэй. Ойролцоогоор хоёр тэрбум орчим бах байдаг байна. 

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтан, ой хамгаалагч Кайли Грэй Күйнслэнд муж дахь халуун орны ойгоос хөлбөмбөгтэй адил хэмжээтэй бах мэлхийг олж хараад нүдэндээ итгээгүй хэмээн ярьжээ. Харсан даруйдаа мэлхийг барьж авсан бөгөөд жинг нь үзсэнийхээ дараа буцааж тавьсан байна.

Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номд одоо бүртгэлтэй байгаа хамгийн том бах мэлхий 2,65 кг байдаг юм. Уг бах мэлхийг 1991 онд Швед улсад тэжээж байсан бөгөөд Принсен гэдэг нэртэй байжээ. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10