Dark Light
Нийгэм | 2023-01-20

Москва хотын барилгууд дээр цэргийн техник хэрэгсэл байрлуулсан зураг, бичлэг цацагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэгдүгээр сарын 19-ний өдөр олон нийтийн сүлжээгээр Москвагийн хэд хэдэн барилгын дээвэр дээр Панцир-С1 зенитийн пуужин, бууны систем байршсан харагдах хэд хэдэн видео, гэрэл зураг цацагдсан.  Нийтлэгдсэн материалуудын үнэн эсэх нь батлагдаагүй байна.

"Moscow calling" Telegram сувагт нэгэн барилга дээр Панцир-С1 агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системийг суурилуулж байгааг харуулсан хэд хэдэн бичлэг нийтлэгджээ. Оросын Telegram сувгууд, мөн  "цэргийн сурвалжлагчид", мөн барууны нээлттэй эх сурвалжууд дээр мөрдлөг хийдэг OSINT мэргэжилтнүүд Оросын Батлан ​​хамгаалах яамны барилга дээр Панцир-С1 суурилуулсан байгаа зургийг нийтэлсэн тухай Агентство мэдээлж байна.

Мөн энэ долоо хоногийн эхээр Оросын Telegram сувгуудаар С-400 зенитийн пуужингийн цогцолборуудыг Лосины Островын үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Москва дахь Тимирязевын нэрэмжит Хөдөө аж ахуйн академийн туршилтын талбайд суурилуулсан тухай зургууд нийтлэгдлээ. 

Москвагийн эрх баригчид болон ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам эдгээр мэдээлэлд одоогоор тайлбар хийгээгүй байна.

Эх сурвалж: Настоящее время 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10