Dark Light
Нийгэм | 2023-01-20

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах ажлыг эрчимжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12-р зүйлд "ДАРХАН ЦААЗАТ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАМГААЛАЛТЫН ДЭГЛЭМ" -ийг зөрчин мал бэлчээрлүүлж буйг иргэд, малчдын адуу, малыг гаргах, зам тээврийн осол, мал амьтны гаралтай өвчин эмгэг тархахаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны өвс, тэжээл, нөөцийг хамгаалах, хот орчмын ногоон байгууламж, мод бут сөөгийг хамгаалах ажлыг 2023.01.18-ны өдрөөс эрчимжүүлж, зохион байгуулах шуурхай ажлын хэсгүүд ажиллаж эхэллээ. 

2023 оны 01 сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын А/35 тоот захирамжаар Нийслэл, Дүүргийн харьяа байгууллагууд, Цагдаа, Дотоодын цэрэг болон Богдхан уулын дархан цаазат газрын захиргаа хамтарсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэллээ. 

Энэхүү ажлын хэсэг: 

- Хот орчмын бүсэд мал оруулж буй иргэд, малчдын малыг хотоос гаргах,

- Зам тээврийн осол, мал амьтны гаралтай өвчин эмгэг тархахаас урьдчилан сэргийлэх, зэрлэг амьтны өвс, тэжээл нөөцийг хамгаалах, хот орчмын ногоон байгууламж мод бут сөөгийг хамгаалах,

- Хот орчмын хориглосон бүсэд байгаа мал амьтны хамгаалал, арчилгааны талаарх эрх зүйн зохицуулалтын сайжруулах чиглэлээр байнгын ажиллагаатай дэд ажлын хэсгүүд байгуулан ажиллаж эхлээд байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10