Dark Light
Нийгэм | 2023-01-20

Ахлах ахлагч Г.Тэмүүлийн гэр бүлд хандивыг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Онцгой байдлын газраас өрнүүлсэн “Гэрэлт ирээдүй’ хандивын аяны хүрээнд төвлөрсөн 10 сая 450 мянган төгрөгийг дарга, хурандаа А.Дашням ахлах ахлагч Б.Алимаад өнөөдөр хүлээлгэн өглөө.

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч-амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Г.Тэмүүл нь 2022 оны 12 дугаар сард үл мэдэгдэх шалтгаанаар зүрх нь гэнэт зогссоны улмаас ухаан алдаж яаралттай П.Н.Шастны нэрэмжит Улсын 3-р эмнэлэгт үзүүлэхэд ХХУС 80% гүн бриджтэй, тогтворгүй ховдлын тахикарди, В вирусны гаралтай элэгний архаг үрэвсэл, дунд зэргийн идэвхжилтэй оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна.

Улаанбаатар Сонгдо эмнэлэгт Бүгд найрамдах Солонгос улсын эмч нар ирэх үеэр хагалгаанд орохыг зөвлөсөн бөгөөд зардалд 80 сая төгрөг шаардлагатай болсон юм.

Хандивын аян үргэлжилж байгаа бөгөөд та бүхнийг нэгдэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19