Dark Light
Нийгэм | 2023-01-20

Согтууруулах ундааг гар дээрээс хууль бусаар худалдсан зөрчлийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн хэмжээнд хоногийн хугацаанд Хэрлэн сумын 5 дугаар баг /Муурын байшин/-т гар дээрээс архи, согтууруулах ундаа хууль бусаар худалдан борлуулсан 5 зөрчлийг  илрүүлэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад 41 литр пиво, 20 литр архийг хураан авч, хууль бусаар олсон орлогыг тогтоохоор ажиллаж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл."Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих" 11. "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймд иргэн таныг хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, хамтран ажиллахыг уриалж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10