Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулан, хэвлэлийн хурал хийж байхаар болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний талаар танилцуулав. Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 18 мянган аж ахуйн нэгж, 30 орчим мянган иргэн оролцож, ойр орчмынхоо 50 метр хүртэлх зам, талбайн цас, мөсийг арилгаснаас гадна халтиргаа гулгаа ихтэй нийтийн эзэмшлийн зам, талбай, явган хүний замыг цэвэрлэсэн юм.
Хэвлэлийн хурлын төгсгөлд давс, бодисын найрлагатай холбоотой асуултад хариулт өгсөн юм. Тодруулбал, хог хаягдал ихтэй, шороог нь шүүгээгүй, эсвэл гүехэн газраас шүүсэн буюу мөстсөн давс нийлүүлсэн гэж УБЗАА-наас үзэж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор давс нийлүүлсэн компаниуд руу бичиг явуулсан байна. Хэрвээ эдгээр компанийн зүгээс яаралтай арга хэмжээ авахгүй бол гэрээг цуцалж, хохирлыг нөхөн төлүүлэх талаар албан бичигт дурджээ. Мөн УБЗАА-наас Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах хүсэлт гаргасан аж. “Өмнө нь тендерт шалгарсан л бол нийлүүлж буй бүтээгдэхүүнийг нь шинжлэлгүйгээр хүлээж авдаг байсан. Одоо уг тогтолцоог халж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотлогдсон, баталгаатай бүтээгдэхүүн хэрэглэх боломж бүрдэнэ” хэмээн албаныхан онцоллоо.
АДМИН








Нийгэм







