Dark Light
Нийгэм | 2023-01-20

“Ухаалаг хот салбар хоорондын зохицуулалт” хэлэлцүүлэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2023.01.20/ Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран “Ухаалаг хот салбар хоорондын зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгээр “Ухаалаг Улаанбаатар хот” төслийн хүрээнд хийгдэж буй Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт ба мэдээллийн технологийн шийдэл,  радио тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, радио давтамжийн ашиглалтын талаарх өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаар талууд илтгэл тавьж, нээлттэй хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус хороо "Ухаалаг хот"-ын хүрээнд нутгийн захиргааны байгууллага, салбарын мэргэжлийн байгууллага болон хувийн хэвшлүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох радио спектрт зохион байгуулалт хийх, стандартуудыг боловсруулан, батлахад хамтарч ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10