Dark Light
Нийгэм | 2023-01-22

Цагдаагийн ахмад Б.Мөнгөнтуяа тэргүүн байр эзэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсад хөгжиж буй спортын шинэхэн төрөл "Laser-run"-ийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг “UNC-2023” Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос зохион байгуулжээ. 

Тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 24 тамирчин насанд хүрэгчид болон элит ангилалд өрсөлдөж аваргаа тодруулсан байна. 

“UNC-2023” тэмцээний эмэгтэйчүүдийн Элит ангилалд Мөрдөн байцаах албаны цагдаагийн ахмад, ОУХМ Б.Мөнгөнтуяа амжилттай оролцож, “Тэргүүн байр” эзэлж, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны ахлах дэслэгч буудлагын ОУХМ Т.Баярцэцэг, Хилийн цэргийн 0303 анги дэслэгч Б.Батчимэг нар удаалсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19