Dark Light
Нийгэм | 2023-01-23

Ахлах ахлагч Э.Даваажамц хэт хүйтний нөхөрсөг гүйлтэд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын хэт холын марафон гүйлтийн зарим ахмад тамирчин, рекорд эзэмшигчид өнөөдөр буюу 1 дүгээр сарын 23-ны үүрээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйх юм. Энэ нь газрын хөрсөндөө хасах 45 хүртэл хүйтэрнэ гэсэн мэдээ байгаа учир марафон гүйгчид “Хүйтэн цаг агаарын гүйлт” хэмээх нөхөрсөг арга хэмжээг зохион байгуулах гэж буй ажээ. 

Гүйгчдийн дунд Нобелийн шагналт багийн гишүүн, олон улсын зэвсгийн шинжээч, гүйлтийн спортын мастер, доктор профессор, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэцогт болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, Монгол Улсын олон өдрийн ганцаарчилсан гүйлтийн рекорд эзэмшигч, спортын мастер, ахлах ахлагч Э.Даваажамц нар багтсан  байна.

Энэ талаар ахлах ахлагч Э.Даваажамцаас тодруулахад “Гүйлтээр хичээллэгч ах эгч, найз нөхөд маань ийм санал тавьсны дагуу зөвшөөрсөн. Энэ бол уралдаан биш нөхөрсөг гүйлт. Оролцох нь хамгийн чухал. Аагим халуун, аадар бороо, хүчтэй салхийг ч үл тоож Ховд аймгаас Чойбалсан хот хүртэл 46 хоног тасралтгүй гүйсэн хүний хувьд надад сонирхолтой санагдаж байна. Миний хувьд орон нутагтаа нийтийн биеийн тамирыг сурталчлах, хүүхэд, залуучуудад марафон гүйлт, ууланд авирах дадал, зуршлыг бий болгох, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст дасгал хөдөлгөөнөөр эрүүлжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор клуб байгуулан ажиллаж байна. Ажлын бус цагаар, амралтын өдрүүдэд дасгал, сургалтаа явуулж, гүйх болон ууланд алхах арга техникийг хүүхэд багачуудад заадаг” гэв.

Ташрамд онцлоход, ахлах ахлагч Э.Даваажамц нь 2021 онд монгол цэргийн тэсвэр хатуужил, эр зоригийг батлан харуулж 46 хоног гүйхдээ дэмжигч байгууллага, иргэдийн зүгээс хандивласан мөнгөн тусламжаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Ховд аймгийн Бүсийн оношилгооны төвд хүчил төрөгчийн аппаратуудыг хандивлаж байсан юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10