Dark Light
Нийгэм | 2023-01-23

Малдаа яваад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Дугар” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т 01.20-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болсон тухай мэдээллийг 01.21-ний өдрийн 02:00 цагт хүлээн авсан. Тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэдтэй Г /12 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн “Хайрцагийн тал” гэдэг газар /гэрээс баруун урд зүгт 50 км-т/-аас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Эх сурвалж: Онцгой байдлын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10