Хүүхдийн мөнгийг олгохдоо иргэдийн орлогыг буруу тооцсон талаар ээжүүдийн төлөөлөл ХНХ-ын яаманд шаардлага хүргүүллээ.
Тэрбээр: "Хөдөлмөрийн хөлсний орлогоороо ажил хийж, чин үнэнчээр татвар шимтгэлээ төлж байгаа ихэнх өрхүүд байгаа. Харин хувийн хэвшлийн хувиараа бизнес хийдэг даатгал бага төлдөг хүмүүс нь 91 хувьд орчхоод байна. Зөвхөн нийгмийн даатгалд суурилсан орлогоос болж хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдсан гэж үзэж байгаа. Өрхийн мэдээллээ засуулъя гэхээр харьяа нийгмийн даатгалын хэлтэс дээрээ оч гэдэг. Миний өрхийн орлого 30-40 сая гэж гарсан байсан. Даатгуулагчийн цалингийн бохир дүнгээр тооцсон байна. Энэ бол хамгийн том алдаа. Яагаад гар дээр авдаг цэвэр мөнгөн дүнг тооцохгүй байгаа юм. Өрхийн орлогыг тооцсон аргачлал бодит амьдралд нийцэхгүй байна. Халамж хүрэх ёстой хүмүүстэй хүрэхгүй байна"гэв.
АДМИН








Нийгэм







