Dark Light
Нийгэм | 2023-01-23

ГССҮТ-ийн мэс засал, мэдээгүйжүүлгийн баг Хөвсгөл аймгийг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сарын хугацаанд ажиллахаар болжээ.

Энэ хугацаандаа тухайн орон нутгийн хүн амд үзлэг оношлогоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулж, нарийн мэргэжлийн зарим мэс заслыг хамтран хийхээр зорьж буй юм.

Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч Ц.Мөнх-Очир, Мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч Г.Ариунболд нар багтсан байна.

ГССҮТ-ийн удирдлагын баг ойрын хугацаанд Хөвсгөл аймагт 2 хоногийн хугацаатай ажиллахаар төлөвлөж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10