Өмнөговь аймгийн .... сумын Цагаан-Овоо багийн “Хуурай худаг ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 71 км, сумын төвөөс баруун хойд зүгт 29 км/-т 1 сарын 23-ны өдрийн 12:00 цагийн орчим иргэн А /51 настай, эрэгтэй/ малаа хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, сумын Эрүүл мэндийн төв, “Эрдэнэс таван толгой ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн иргэн А / 51 настай, эрэгтэй/-ийг 20:17 цагаас 21:35 цаг хүртэл тус багийн Монгол толгой, Хонгор-Овоо гэдэг газруудад 15 км-ын тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 21:35 цагт гэрээс нь баруун зүгт 12 км-т “Монгол толгой” гэдэг газраас эсэн мэнд олж тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.
Мөн Дархан-Уул аймгийн .... сумын ... дугаар баг.... гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 9 км/-т 1 сарын 23-ны өдрийн 11:30 цагийн орчим малчин Б малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас тухайн өдрийн 21:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Б /43 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-ийг эрэн хайх ажиллагааг 22:09 цагт эхлүүлж, тус сумаас зүүн зүгт 13 км-т, малчин Д-д байхад нь 22:40 цагт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
АДМИН








Нийгэм







