Dark Light
Нийгэм | 2023-01-24

Завхан аймагт 93 мянган толгой мал отроор өвөлжиж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Завхан аймгийн ХХААГ-ын дарга Э.Балжинням: “Завхан аймгаас 12 аймгийн 45 сумын  нутагт 224 өрхийн 93000 толгой мал отроор өвөлжиж байна. 12 сард олон жилийн дунджаас хүйтэн байсан учраас мал аж ахуй өвөлжилтийн нөхцөл байдал маш хүнд байдалд шилжсэн. 

Завхан аймгийн нийт сумд 720 тонн тэжээл бэлтгэхээс 68.3 тонн тэжээл бэлтгэх буюу 9.6 хувьтай аюулгүйн нөөцийг бүрдүүлсэн. Аймгийн аюулгүй нөөцөд  150 тонн өвс, 50 тонн тэжээлийг бэлтгэсэн.

Аймгийн аюулгүй нөөцийн 266 тонн өвс, 73,6 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр  бүх сумдад тарааж дууссан. Нэмээд 30 сая төргөгний эм бэлдмэл, 120 сая төргөгний ногоон өвсийг малчиддаа өгөхөөр бэлдэж байна” гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10