Dark Light
Нийгэм | 2023-01-24

Сураггүй болсон 17 удаагийн дуудлагаар 9 иргэний амь насыг авран хамгааллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Он гарсаар  улсын хэмжээнд бүртгэгдсэн сураггүй алга болсон 12, төөрсөн 5 буюу нийт 17 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, ар гэрт болоод холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн юм.

Тухайлбал, өчигдөр буюу 23-нд Дархан-Уул аймгийн Дархан,  Дорноговь аймгийн Алтанширээ, Даланжаргалан,  Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Хулд суманд 5 дуудлага бүртгэдсэн байна. Иймд хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, малчид малаа ойрын бэлчээрт бэлчээх,  мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөмж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10