Хоёр хүүхэд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд болох байсан ч Ч.Маралмаа өмгөөлөгч Н.Дэлгэрнямаас татгалзсан тул шүүх хуралдаан хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хойшиллоо.
Шүүх хуралдааны дараагаар осолд өртсөн хоёр охины нэг болох хохирогч О-гийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэвлэлд мэдээлэл өглөө. Тэрээр: "Шүүгдэгч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурал хойшилсон. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч, түүний өмгөөлөгч болон улсын яллагч оролцсон. Прокурор солигдож орж ирсэн. Шүүгдэгч өөрөө ирсэн. Хуульчийнхаа хувьд, хохирогч бол насанд хүрээгүй хүүхэд. Энэ утгаараа Монгол Улсын үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчин амьдрах эрхийн зөрчсөн гэж дүгнэж байна. Хохирогч охины биеийн байдал хэвийн байгаа” гэх мэдээллийг өглөө.
АДМИН








Нийгэм







