Төв аймгийн цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 23-ний өдөр цээжиндээ хутгалуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт хоёр иргэн маргалдаж, нэгнийхээ цээжинд хутгалсан хэрэг гарчээ. Зарим мэдээллийн хэрэгслээр хоёр иргэн самарт явж байгаад нэгнийхээ цээжинд хутгалсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл ямар шалтгааны улмаас тухайн хэрэг гарсныг тодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж байгаа гэв.
АДМИН








Нийгэм







