Dark Light
Нийгэм | 2023-01-24

Баг тамирчид Португалыг зорилоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Португалын Алмада хотод 1 дүгээр сарын 27-29-ны өдрүүдэд зохиогдох Олон улсын жүдо бөхийн Холбооны энэ оны анхны Гран При ангилал тэмцээнд оролцохоор Монгол улсын шигшээ багийн шинэ залуу тамирчид болон Мон-Алтиус Цагаанбаатар ахлах сургуулийн залуу тамирчдаас бүрдсэн баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.

Тодруулбал 2021 оны Өсвөр үеийн Ази тивийн аварга -57кг О.Оюунчимэг (18нас), 2022 оны Өсвөр үеийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн -52кг М.Нандин-Эрдэнэ (17нас), -70кг Б.Ням-Эрдэнэ (18нас) нар, 2023 оны МУАШТ-д -63кг-д мөнгөн медаль хүртсэн залуу  тамирчин Д.Есүй (16нас), 2023 оны Монгол улсын аварга -78кг О.Хүслэн (19нас) болон Мон-Алтиус Цагаанбаатар академийн -52кг Б.Уранзаяа (19нас), -60кг Н.Мэндсайхан (20нас) тамирчдаас бүрдсэн шинэ залуу баг оролцохоороо онцлогтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19