Хан-Уул дүүргийн 17-р хороонд байрлах “Содон” цэцэрлэгийн агааржуулалтын хоолойд шувуу орж гацсан тухай дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын албан хаагчид ажиллаж начин шонхор байсныг гарган, эрүүл мэндийн үзлэг хийж байгальд нь эргүүлэн тавьжээ.
Мэдээлэл өгсөн "Содон" цэцэрлэгийн хамт олонд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780 болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдэгдэж байхыг уриалж байна.
АДМИН








Нийгэм







