Dark Light
Нийгэм | 2023-01-25

Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчих тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог. Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдол цөөнгүй гарсан.

Халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хориглосон бүс дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг нийслэлээс 2017, 2018 онд авч байв.

Тухайлбал, 2018 онд нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16,784 малыг зөвшөөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг, мөн дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20-р хороо Арцатын ам руу нүүлгэн шилжүүлсэн юм. Ингэхдээ иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхааран цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргаж, зөвшөөрсөн гурван бүсэд нийт 4.8 км урттай 10 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж байжээ.

                                                


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10