2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хотын Ерөнхий менежерийн А/05 тоот тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газар, Хотын стандарт, хяналтын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв ОНӨААТҮГ, Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, төвийн зургаан дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга зэрэг нийт 24 албан хаагчдын бүрэлдэхүүнтэй халиа дошин, хаврын шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг байгуулав.
Тус ажлын хэсэг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд төвийн 6 дүүрэгт халиа дошин үүссэн болон үүсэж болзошгүй байршлуудад 26-аас 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэх, үерийн барилга байгууламжид үзлэг шалгалт хийх юм.
Хотын Ерөнхий менежерээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу өчигдөр Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн халиа дошин үүссэн болон үүсэж болзошгүй нийт 20 байршлуудад ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллалаа.




АДМИН








Нийгэм







