Dark Light
Нийгэм | 2023-01-25

"Парис 2024" олимпын эрх олгох шалгуурыг баталлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орчин үеийн таван төрөлтийн олон улсын холбооноос 2023 онд зохион байгуулах тэмцээний хуваариа танилцуулж, Парисын олимпын эрх олгох шалгуурыг баталлаа. 

Олимпын эрх олгох тэмцээний нэг нь Ханжоугийн Азийн наадам юм. Азийн наадмаас таван эрх олгоно.

Орчин үеийн таван төрөлтийн олимпын эрхийн өрсөлдөөн тавдугаар сард болох Каирийн Дэлхийн цомоос эхлэх бөгөөд үүний дараа тивүүдийн АШТ, 2023, 2024 оны дэлхийн АШТ-ээс эрх олгоно. 

Улмаар дэлхийн чансаанд эзэлж буй байраар нь нэмэлт зургаан эрх олгосноор эрэгтэй, эмэгтэй тус бүр 36, нийт 72 тамирчин бүрдэх юм. 

“Парис-2024” олимпын дараа орчин үеийн таван төрөлтөөс морин спорт хасагдах болсныг олон улсын холбоо нь мэдэгдээд байгаа билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10