Dark Light
Нийгэм | 2023-01-26

"Эрдэнэс Монгол" ХХК-д ажиллах иргэдийг нээлттэй сонгон шалгаруулах шалгалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Эрдэнэс Монгол" компани 89 орон тоотой, долоон хэлтэстэй үйл ажиллагаа явуулахаар Засгийн газраас чиглэл өгсөн. Гүйцэтгэх захирлаас бусад 88 орон тоон дээр олон нийтийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарласны дагуу өнөөдөр шалгалт эхэллээ.

Одоо ажиллаж байгаа, ажлын байр нь байхгүй болсон хүмүүст ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх юм. Харин ажлын байр нь үлдсэн хүмүүс нээлттэй сонгон шалгаруулалтад орж, тэнцвэл үргэлжлүүлэн ажиллах боломжтой. 

Ажлын байрны сонгон шалгаруулалтын бүртгэлийг энэ сарын 2-16-нд явуулсан. Ирэх долоо хоногт нүүр тулсан ярилцлагыг эхний шатанд тэнцсэн хүмүүсийг оролцуулан зохион байгуулж, ирэх сарын 1-нээс багаа бүрдүүлэн шинэ менежментээр үйл ажиллагаа явуулж эхлэх юм байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10