Dark Light
Нийгэм | 2023-01-26

Монголын 60 гаруй бөх Красноясркийн дэвжээнд барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээн өнөөдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлнэ. 1991 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж эхэлсэн энэхүү тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, "Парис-2017" ДАШТ-ий алтан медальт гавьяат тамирчин П.Орхон, ДАШТ-ий 1 мөнгө, 2 хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, "Будапешт-2018" ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн аварга З.Болортунгалаг, Азийн АШТ-ий медальт Ц.Намуунцэцэг, Г.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, Ө.Пүрэвсүрэн, Э.Даваанасан, Д.Оргилох тэргүүтэй 60 гаруй бөх зодоглож байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10