Dark Light
Нийгэм | 2023-01-26

Өнөөдөр "Олон улсын гаалийн өдөр" тохиож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенцийг 1950 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотод байгуулж, улмаар 1952 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болсон. 

Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн анхны хурал 1953 оны 1 дүгээр сарын 26-нд 17 гишүүнтэй хуралджээ. Жил бүрийн 1 дүгээр сарын 26-ны өдрийг 1983 оноос хойш “Олон улсын гаалийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Өнөөдөр Дэлхийн Гаалийн Байгууллагын гишүүн 184 орны, 774 мянган Гаальчид “Гаалийн мэдлэгийг хуваалцах болон мэргэшлээр бахархах соёлыг дэмжих замаар Чадварлаг шинэ үеийг бэхжүүлэх” уриан дор дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэж байна.

Энэ жил "Гаалийн алба" үндэсний болон нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг ханган, төрийн өмнө томоохон үүрэг хүлээсэн "Эрхэмсэг алба" болохыг чухалчлан, шинэ залуу үедээ мэргэшлээрээ бахархах, мэдлэгээ хуваалцах соёлыг нутагшуулж, чадварлаг шинэ үеийг бий болгохыг уриалжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10