Dark Light
Нийгэм | 2023-01-26

ХӨСҮТ: Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр 2 хүн нас барсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчин болон коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Томуугийн Үндэсний нэгжийн дарга А. Бурмаа: "Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн байдал улсын хэмжээнд алаг цоог байдалтай байна. Нийт амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн 9 орчим хувь нь томуугийн халдвараар оношлогдож байна. Хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн 85 хувь нь амьсгалын замын цочмог өвчний халдвартай байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 87,3 хувь 17 насны хүртэлх хүүхдүүд байна. Томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог халдвараар нас барсан ганц, нэг тохиолдол бүртгэгдэж байгаа. 11 хүртэлх сартай хүүхдүүдэд нас баралт тохиолддог. Өнгөрсөн долоо хоногт амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр Баянзүрх дүүргийн эмнэлэгт 1, Орхон аймагт 1 нас барсан тохиолдол бүртгэгдсэн" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10