Dark Light
Нийгэм | 2023-01-27

Манай улсын 11 иргэн БНСУ-ын Тэжон, Чонан хотын хорих ангид ял эдэлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсээс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ-ын Тэжон, Чонан хотын хорих ангид ял эдэлж байгаа Монгол иргэдээ эргэж уулзав.

Консулын хэлтсийн дарга Б.Тэнүүн, Дэд консул Г.Оюун-Эрдэнэ нар хорих ангид хүмүүжиж байгаа Монгол иргэдтэй чөлөөт ярилцлага хийж, тэдний сонирхсон асуултад хариулж мэдээлэл өгөв.

Тус ЭСЯ-наас БНСУ-ын цагаан сарын баярын өдрийг тохиолдуулан ГХЯ-ны дэмжлэгтэйгээр “Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан”-гаас олгосон тодорхой хэмжээний санхүүгийн тусламжийг хүмүүжигч бүрийн дансанд хуваан байршуулсан бөгөөд өнгөрсөн онд ЭСЯ-наас номын санд нь хүлээлгэж өгсөн Монголын түүх, уран зохиол, нийгэм, хувь хүний хөгжилтэй холбоотой сэдэв бүхий номуудыг манай иргэд талархан уншиж байгаа талаар уулзалтын үеэр хөндөж байв. Мөн зарим хүмүүжигчдийн зүгээс түүх, уран зохиолын сэдвээс гадна бизнес, эдийн засагтай холбоотой ном товхимол, Монгол улсын статистик тоон үзүүлэлт, мэдээлэл, судалгаа ирүүлэх хүсэлт тавьж байв.

Уулзалтын дараа ял эдэлж буй иргэдээс гаргасан санал хүсэлтийг уламжлахад хорих ангийн зүгээс манай иргэдийн нөхцөл байдал, эрүүл мэндэд анхаарч, соён гэгээрүүлэх сургалт зохион явуулахаас гадна нийт 9 иргэнийг ажлын байраар хангаж, хорих ангийн үйлдвэрт ажиллуулж байгаа талаар мэдэгдсэн ба иргэдээс тавьсан санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэхээ илэрхийлэв.

Тэжоны хорих ангид манай улсын 1, Чонанд 10 иргэн тус тус хүмүүжиж байгаа ба хорих ангийн орчин, нөхцөл сайн, манай иргэдийн сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал хэвийн байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10