Dark Light
Нийгэм | 2023-01-27

“Squid Game” реалити шоуны үеэр 3 хүн бэртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэтфликсийн “Squid Game” цувралыг бодит тэмцээн болгон зохион байгуулах тухай өнгөрсөн жил мэдээлсэн. Тэгвэл “Squid Game: The Challenge” тэмцээний “Улаан гэрэл, Ногоон гэрэл” нэртэй эхний үеийн тэмцээн дээр гурван хүн бэртэж эмнэлгийн тусламж авсан тухай мэдээлжээ. 

Тэмцээн 10 үетэйгээр Их Британид зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг шоунд Нэтфликстэй хамтран ажиллаж буй Ламберт Студи, Гарден нар агаарын температур 0 хэмээс доошилж хүйтэн байгаа тул дайны бүс шиг хүнд хэцүү байгааг хэлжээ. Мөн бэртэж гэмтсэн иргэд хүндээр бэртсэн ба зарим нь уйлсан тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.

Харин Нэтфликсийн зүгээс бид зураг авалтын аюулгүй байдал, оролцогчид болон багийнхны эрүүл мэндэд маш их анхаарч байгаа гэжээ. Мөн эмнэлгийн тусламж авсан гурван хүн хүнд бэртээгүй хэмээн мэдэгдсэн байна.

Реалити шоунд дэлхийн өнцөг булан бүрээс англи хэлний мэдлэгтэй 456 оролцогч орж байгаа ба ялагч нь телевизийн реалити шоуны түүхэн дэх хамгийн өндөр шагнал болох 4.56 сая ам.долларын эзэн болно. Дашрамд дурдахад дэлхийн нийтийг шуугиулсан Нэтфликсийн “Squid Game” цувралын хоёрдугаар улирал хийгдэх тухай мэдээлсэн ч нээлтийн тов тодорхойгүй байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10