Dark Light
Нийгэм | 2023-01-27

4668 иргэний фейсбүүк хаягийг олзолж сэтгэгдэл бичихэд ашиглаж байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэдийн цахим хаягийг тусгай программ ашиглан  олзолж, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг баривчиллаа.

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын иргэн Г, Ж, Т, Ч нар нь бүлэглэн олон нийтийн сүлжээнд холбоос үүсгэх замаар нийт 4668 иргэний фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олзолж улмаар сурталчилгаа явуулах, сэтгэгдэл бичих зэргээр ашигласан гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр холбогдох байгууллагад шилжүүлсэн байна.

Иргэд та бүхэн цахим орчинд анхаарал татсан мэдээ, мэдээлэл холбоос руу нэвтрэхгүй, ямар ч тохиолдолд бусдад хувийн мэдээллээ өгөхгүй байж цахим халдлагаас сэргийлээрэй. 

Хэрэв цахим гэмт хэрэгт өртсөн бол хугацаа алдалгүй цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10