Dark Light
Нийгэм | 2023-01-27

Эрэгтэй боксчид Азийн АШТ-ээс 3 медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 18-26-нд Тайландын нийслэл Бангкокт болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 13 жингийн шигшээ тоглолтууд боллоо. Манай улсаас 63.5 кг-ын жинд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин Оюунбаатарын Тулга финалд Узбекистаны Шахбоз Юнесалиевтай тулалдаж 1:4-өөр ялагдаж мөнгөн медаль хүртэв. Түүнээс гадна манай эрэгтэй боксчдоос 54 кг-д “Хангарьд” спорт клубийн тамирчин Доржнямбуугийн Ганболд, 57 кг-д Гантөмөрийн Лундаа нар хүрэл медаль хүртсэн.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19