Dark Light
Нийгэм | 2023-01-27

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн санг өөрчилнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өнөөдөр мөн хэлэлцэв.  Уг компани нь нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашиглалтыг сайжруулах, түрээсийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засаг захиргааны 4 дүгээр байр буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төв, Нийслэлийн соёлын төв өргөөний А, Б корпус, Монголын хүүхдийн ордон, Хотын төв номын сангийн барилга байгууламжуудыг газар эзэмших эрхийн хамт балансаас балансад шилжүүлэн авсан. Энэ хүрээнд 2022 оны 2 сараас эхлэн Нийслэлийн засаг захиргааны 4-р байрны сул талбайг, 2022 оны 8 сараас эхлэн Хотын төв номын сангийн сул талбайг тус тус түрээсийн гэрээгээр ашиглуулж эхэлжээ. Иймд компанийн дүрмийн 4.3 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө түрээслэх үйл ажиллагаа” болон “концессын үйл ажиллагаа” гэсэн үйл ажиллагааны чиглэлүүдийг шинээр нэмэх шаардлагатай байгааг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг танилцууллаа. 

Тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь одоогоор 1 тэрбум төгрөг байдаг. Нийслэлийн төсвөөс уг компанид 10 тэрбум 670 сая төгрөгийн санхүүжилтийг 2022 оны 7 сарын 8-нд олгосонтой холбоотойгоор компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 11 тэрбум 670  сая төгрөг болгон өсгөх шаардлагатай байгаа юм.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10