Dark Light
Нийгэм | 2023-01-27

Аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёлын хөгжлийг дэмжих чиглэлд хамтарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Монгол Улсад ажиллаж буй БНСУ-ын Кореа Телеком (KT) группийн Ерөнхийлөгч ноён Гү Хён Мо болон түүний багийнхныг хүлээн авч, хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурлаа.  

Талууд Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх , соёлын хөгжлийг дэмжих чиглэлд хамтран ажиллана. Тодруулбал Монгол Улсад үзэсгэлэнт байгаль, түүх, соёлыг харуулсан зураг авалт хийх, Монголын эерэг дүр төрхийг соёлын бүтээлээр дамжуулан өөрийн болон гаднын улс оронд сурталчлах;

Нутаг нутгийн онцлог, түүх соёлыг илэрхийлсэн газар нутагт зураг авалт хийх, БНСУ-ын алдартай оддыг оролцуулан баримтат кино бүтээх, тэднээр дамжуулж Монгол орныг өөрийн  оронд таниулах;  

Нөгөө талаас БНСУ-ын контентыг Монголд түгээх, мөн өөрийн Улсын олон ангит кино, шоу нэвтрүүлгийн форматыг манай талд нийлүүлэх, урлаг, соёлын  хамтарсан бүтээл хийхэд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгуулав. 

Уулзалтын үед БОАЖ-ын сайд Бат-Эрдэнэ хэлэхдээ Монгол Солонгосын түүхэнд Монголын гурван гүнж Солонгосын хаадад бэр болон очсон байдаг ба Та бидний хамгийн сайн мэдэх нь  Солонгосын 31 дэхь хаан Гоу Мин өөрийн их хатнаа Монголоос сонгосон түүхтэй.  Энэ мэт судлаад үзвэл хоёр орны түүхийн хэлхээ холбоо бий бөгөөд кино уран бүтээл болгох сэдэв арвин гэж бодож байна.  Мөн Монгол оронд 13 - 21 дүгээр зууны үеийн түүхэн үйл явдлыг харуулсан кино, контентын зураг авалт хийх бүрэн боломжтой ба одоо ч эртний өв соёлоо хадгалан үлдсэн дурсгалт газар, онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад манайд бий гэдгийг онцоллоо. 

IT группийн ерөнхийлөгч Гү Хён Мо хэлэхдээ манай групп 60,000 ажилчинтай ба танай талаас аяллын бүтээгдэхүүн, хөтөлбөр гаргаад өгвөл ажилчдадаа танилцуулах, гаднын оронд аялах хөтөлбөрт Монгол орныг сонгох, сурталчлах тал дээр бодит дэмжлэг үзүүлэх боломжтой.  Мөн хоёр орны аялал жуулчлалын компанийг холбож хамтарсан соёлын бүтээгдэхүүн, аяллын хөтөлбөр гаргаж болох юм гэдгийг дурдлаа. Түүнчлэн өөрсдийн биеэр Монгол Улсад айлчилж цаг агаарын эрс тэс байдал, хөдөө нутгийг харсандаа баяртай байгааг онцолж байв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10