Dark Light
Нийгэм | 2023-01-27

ОХУ-БНХАУ-г холбосон транзит тээврийг эхлүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ЗТХЯ-ны харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 2023 онд салбарт хийх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр танилцуулж, мэдээлэл хийлээ.

“Монгол Улсын зам, тээврийн салбарт 2023 онд томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн, ахиц дэвшил гарсан, ажлын ачаалал, үүрэг хариуцлага нэмэгдсэн жил байх болно. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж түгжрэлгүй түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлж буйг онцлоод авлига, хүнд суртлаас ангид, ил тод, нээлттэй, цахим салбар болохоор төлөвлөж байна. Удирдлагуудаасаа хариуцлага нэхдэг, ажилчдынхааа эрх ашгийг хамгаалдаг, ард иргэддээ нээлттэй, ил тод, шуурхай үйлчилдэг болгох зорилт тавьж байгааг хэллээ.

Түүнээс гадна зам, тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн “судас” нь юм. Иймд тээврийн салбар түргэн, саадгүй, бүтээмж өндөртэй, хариуцлагатай байх ёстой. Төмөр зам, автотээвэр, автозам бүхий л салбарт аюулгүй ажиллагааг бүх шатанд мөрдүүлж, хариуцлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн тодотгон хэлсэн юм.

2023 онд автотээврээр улс хоорондын 34.0 сая.тн ачаа, улс, хот хооронд 1.4 сая зорчигч тээвэрлэнэ.  Мөн улсын чанартай авто замын дагуу 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулж, олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 3 улстай байгуулна.

Олон улсын авто замын сүлжээний АН-4 коридороор ОХУ-БНХАУ-г холбосон транзит тээврийг эхлүүлнэ гэлээ.

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10