Боролзойн Алтанхурыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг / хүчиндэх/-т заасан гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Содон шинж тэмдэг: 44 настай, эрэгтэй. 170 см өндөр, 80 кг орчим жинтэй. Дөрвөлжин хэлбэрийн бор царайтай.
Улаанбаатар хотод байж болзошгүй байна.
Тухайн этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 70511102, 88042567 дугаарт мэдээллээ ирүүлнэ үү. Мэдээллийн нууцыг чанд хадгална. Ач холбогдолтой мэдээллийг журмын дагуу үнэлж авна хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

АДМИН








Нийгэм







