Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж, “түгжрэлгүй” түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлээд байна.
Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт болон ЗТХЯ-ны харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд 2023 онд салбарт хийх бүтээн байгуулалт, хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ,
Тэрбээр “Монгол Улсын зам, тээврийн салбарт 2023 онд томоохон бүтээн байгуулалтуудыг хийсэн, ахиц дэвшил гарсан, ажлын ачаалал, үүрэг хариуцлага нэмэгдсэн жил байх болно. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болгон зарлаж түгжрэлгүй түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох зорилт дэвшүүлж буйг онцлоод авлига, хүнд суртлаас ангид, ил тод, нээлттэй, цахим салбар болохоор төлөвлөж байна. Удирдлагуудаасаа хариуцлага нэхдэг, ажилчдынхааа эрх ашгийг хамгаалдаг, ард иргэддээ нээлттэй, ил тод, шуурхай үйлчилдэг болгох зорилт тавьж байгааг хэллээ.
Түүнээс гадна зам, тээврийн салбар бол эдийн засгийн хөгжлийн “судас” нь юм. Иймд тээврийн салбар түргэн, саадгүй, бүтээмж өндөртэй, хариуцлагатай байх ёстой. Төмөр зам, автотээвэр, автозам бүхий л салбарт аюулгүй ажиллагааг бүх шатанд мөрдүүлж, хариуцлага, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлнэ” хэмээн тодотгон хэлсэн юм.
Үүний хүрээнд авлигаас ангид шилэн, ард түмэндээ ойр цахим яам болох зорилтын хүрээнд салбарын хэмжээнд нийт 91 үйлчилгээг бүрэн цахимжуулж , үйл ажиллагаагаа иргэдэд нээлттэй болгоно. Тодруулбал,
“Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийж, бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулна.
Салбарын нэгдсэн платформтой болж төрийн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох ажиллагааг бүрэн цахимжуулна.
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ (RFID) нэвтрүүлж, авто замаас төлбөр авах үйл ажиллагаа, техникийн хяналтын үзлэг, татвар, даатгал, торгуулийн мэдээллийг бүрэн цахимжуулж, хяналтыг сайжруулна.
Үнэмлэх, гэрчилгээ, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэйгээр бүрэн цахимжуулж хүнд суртал, авлигаас ангид байлгах зорилтуудыг тавьж, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг хийж байна.
Эх сурвалж: Зам, Тээврийн хөгжлийн яам
АДМИН








Нийгэм







