Dark Light
Нийгэм | 2023-01-27

1 кг хуванцар хаягдлыг 1000 төгрөгөөр худалдан авч байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа Сонгинохайрхан дүүрэгт ажиллах үеэрээ хуванцар хаягдлыг дахин боловсруулж, Цахилгааны хамгаалалтын хуванцар хоолой үйлдвэрлэдэг АНСЭХЭ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.  АНСЭХЭ ХХК-ийн захирал Ш.Бүжинлхам Солонгос Улсад нөхрийн хамт 7 жил ажиллаж ирээд  энэ үйлдвэрийг нээсэн. 24 цагаар  үйл ажиллагаа явуулдаг. Жилд 150,000 тонн хуванцар хогийг дахин боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрийн түүхий эд  болох хуванцрыг Улаанбаатар хот, Эрдэнэт, Дарханаас татахаас гадна ойролцоох аймаг сумаас авч байна гэв.  Мөн  тэрээр үйлдвэрийн  газрын асуудлыг  хотоос шийдэж өгсөнд талархаж байгаагаа илэрхийллээ.  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа нийтийн  аж ахуйн болон тохижилтын ажилд хувийн хэвшлийн байгууллагуудыг цаашид өргөнөөр оролцуулах бодлогыг хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа  амжилттай явуулж байгаа АНСЭХЭ ХХК шиг  аж ахуйн нэгжүүдийг хотоос дэмжинэ гэв.

АНСЭХЭ ХХК-ийн үйлдвэр нэг килограмм хуванцар хаягдлыг 1000 төгрөгөөр худалдан авдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10