Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын дарга Г.Мөнхнасан хүүхдийн тусламжийн 108 төвийн 2022 оны тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг өглөө.
Тэрээр “Хүүхдийн тусламжийн 108 төв нь 24 цаг тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Шаардлагатай үед дуудлага мэдээллийг хүлээн авч тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн зурвас чатбот үйлчилгээг нэвтрүүлсэн. 2022 оны байдлаар Хүүхдийн тусламжийн төвийн 108 тусгай дугаарт нийт 111,776 дуудлага ирснээс зорилтот 64,811 дуудлага, зорилтот бус 46,965 дуудлага ирсэн. Зорилтот бус дуудлага гэдэг нь ямар нэгэн байдлаар мэдээллээ бүрэн өгч чадаагүй дуудлагыг хэлнэ. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 16300 орчим дуудлага ирсэн. Дуудлагыг бие мах бодийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, үл хайхрах хүчирхийлэл зэрэг үндсэн 4 төрлөөр гэж ангилж үздэг. Эдгээр дуудлагуудыг аймаг дүүргийн хүүхэд хөгжлийн газар хэлтсүүдэд шилжүүлж өгдөг. Аймаг дүүргийн хэлтсийн мэргэжилтнүүд дуудлага мэдээллийг аваад хамтарсан баг руу шилжүүлдэг. Хамтарсан тухайн газар очин эрсдэлийн үнэлгээ хийж шаардлагатай бол тухайн хүүхдийг тусгаарлаж хамгаалалтад авах арга хэмжээ авдаг” гэлээ.
АДМИН








Нийгэм







