Dark Light
Нийгэм | 2023-01-28

Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол яг одоо болж байна.

1000 жилийн түүхтэй Японы үндэсний сүмо бөхөд 30-аас дээш түрүүлсэн 2 аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакүхо" М.Даваажаргал юм.

“Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр зодог тайлахаар болсон талаар “Эн-Эйч-Кэй” агентлагаас өглөө 5.19 цагт мэдээлэв.

Тэрбээр мэргэжлийн сүмо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сүмочдыг бэлдэх ажилдаа орж, амжилтын төлөөх шинэ замналаа үргэлжлүүлж байна.

Зодог тайлах ёслолын  үеэр түүнд Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10