Dark Light
Нийгэм | 2023-01-28

Үхсэн цоохор ирвэсийн эд эрхтнээс дээж авч, лабораторид хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Наранбулаг сумын малчин Даваадоржийн Сумъяабазар 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Алдар багийн нутаг Улиртын хамар гэдэг газар цоохор ирвэс үхсэн байдалтай байгааг байгаль хамгаалагч Х.Нанжидад мэдээлж, зураг, бичлэг хийж БОАЖГ-т цахимаар хүргүүлжээ. 

Уг дуудлагын дагуу  Наранбулаг сумын Засаг даргын 2023 оны 01 сарын 26-ны өдрийн А/13 захирамжаар байгуулагдсан байгаль орчны Улсын Байцаагч Ц. Магсаржав, Байгаль хамгаалагч Х. Нанжид, Алдар багийн засаг дарга Б. Одбаяр, Хэсгийн төлөөлөгч А. Батмөнх, Мал эмнэлгийн улсын байцаагч З. Буйдад, жолооч Б. Амарбат нар газар дээр нь ажиллав. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тухайн ирвэсийг гэсгээж, нарийвчилсан үзлэг хийх, бусад эд эрхтнээс дээж авч, лабораторид хүргүүлсэн байна. 

Цоохор ирвэс үрэгдсэн байгааг 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр малчин Д.Сумъяабазар хонинд явах замдаа харсан ба зэрлэг амьтан идсэн дааганы сэг зэмээс холгүйхэн хөлдөж үхсэн байдалтай байжээ. Мөн эргэн тойронд нь чонын мөр байсныг БОАЖГ-т мэдээлжээ.

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ: 

1. Мал эмнэлгийн газар үзлэг оношилгоо, сорьц дээж авч лабораторид хүргүүлэв. Шинжилгээний хариу 7-10 хоногт гарсны дараа дүгнэлт гаргах;

2. Аймгийн Музей тус амьтныг чихмэл үзмэр бэлтгэх хүсэлт тавьж,  албан хүсэлтээ бичгээр ирүүлэхээ мэдэгдсэн;

3. Наранбулаг сумын Хэсгийн төлөөлөгч нар хяналт шалгалтын ажлыг тайланг Аймгийн Экологийн цагдаад хүргүүлэх;

4.Мэргэжлийн байгууллагын сорьц дээж шинжилгээгээр байгалийн халдварт, гоц халдварт өвчлөл байгаа эсэх, үрэгдсэн шалтгааныг тогтоосноор цаашид холбогдох шийдвэрийг гаргаж ажиллана гэдгийг Увс аймгийн БОАЖГ-аас ирүүллээ. 

Мөн тус аймгийн Наранбулаг суманд  цас их орж шуургатай байсан тул зам харгуй хаагдсан хүнд нөхцөлтэй байв. Цасны зузаан 40см,  хунгарласан газраа 80 см-ээс дээш зузаантай байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10