Dark Light
Нийгэм | 2023-01-28

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2023 оны 01-р сарын 28-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр үүлшиж, Халх голын хөндийгөөр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 2-7 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Дархадын хотгор болон Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18..-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11...-16 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -3...+2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -20...-22 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр.  Шөнөдөө -28...-30 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-р сарын 01-нд Халх голын хөндийгөөр цас орно. Салхи 31-нд нутгийн зарим газраар, 1-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -9...-14 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10